Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Хөдөө Аж Ахуйн Гаралтай Бараа, Түүхий Эдийн Биржийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөдөө Аж Ахуйн Гаралтай Бараа, Түүхий Эдийн Биржийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөдөө Аж Ахуйн Гаралтай Бараа, Түүхий Эдийн Биржийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2018-11-15, Улаанбаатар18-ne-110

1 дугаар зүйл.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын чанарын гэсний дараа болон мал эмнэлгийн, лабораторийн магадлан шинжилгээний гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

11.1.2.

стандартын /бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, баглаа боодлын/ дагуу бэлтгэн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн мэдээллийн санд бүртгүүлж, мал эмнэлгийн болон лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ авсан бараа, түүхий эдийг арилжих;