Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2018-01-12, Улаанбаатар18-ne-006

1 дугаар зүйл.

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсгийн Улсын дээд шүүхийн шүүгч, гэсний дараа Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.