huuli-nemelt
Улс Төрийн Хилс Хэрэгт Хэлмэгдэгчдийг Цагаатгах, Тэдэнд Нөхөх Олговор Олгох Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлс Төрийн Хилс Хэрэгт Хэлмэгдэгчдийг Цагаатгах, Тэдэнд Нөхөх Олговор Олгох Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2018-01-12, Улаанбаатар18-ne-008
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.2 дахь хэсэг нэмсүгэй: 1/13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг:
¶13.2. Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно: 13.2.1.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг; 13.2.2.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг.
6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:
2/¶6.3. Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй.
12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг:
¶12.3. Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн Улсын аюулгүй байдлыг хангах газар гэснийг Тагнуулын ерөнхий газар гэж, 8 дугаар зүйлийн 8.5, 8.7 дахь хэсгийн Улсын аюулгүй байдлыг хангах газрын гэснийг Тагнуулын ерөнхий газрын гэж, мөн зүйлийн 8.5, 8.6, 8.7 дахь хэсгийн Улсын аюулгүй байдлыг хангах газраар гэснийг Тагнуулын ерөнхий газраар гэж тус тус өөрчилсүгэй.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн нэг удаагийн гэснийг хассугай.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.