huuli-nemelt
Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2018-01-18, Улаанбаатар18-ne-014
Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн гаргаж өгөөгүй, гэсний дараа ирүүлээгүй гэж нэмсүгэй.
Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6, 7, 8 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
¶6. Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь банканд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл татан буулгах нөхцөл бүрдүүлээгүй бол банкийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶7. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас тавьсан шаардлага, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, эсхүл Монголбанкны шийдвэрийг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
¶8. Хуульд заасан хяналт, шалгалт, банканд хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд саад учруулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн баримтыг гэснийг баримт, банкийг тогтворжуулах төлөвлөгөөг гэж, 11 дэх хэсгийн Энэ зүйлийн 6, 7, 8 гэснийг Банкны заавал байлгах нөөцийн болон энэ зүйлийн 6 гэж тус тус өөрчилсүгэй.