huuli-nemelt
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2018-01-19, Улаанбаатар18-ne-009
Эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶34 дүгээр зүйл.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах, улсын хилээр нэвтрүүлэх ¶34.1. Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах, импортлох, экспортлох асуудлыг хуулиар зохицуулна.
Энэ хуулийг Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.