Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2018-02-02, Улаанбаатар18-ne-018

1 дугаар зүйл.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг:

23.1.

Энэ хуулийн 17 дугаар зүйл, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна.

2/

24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг:

24.1.

Энэ хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод ногдох жилийн албан татварт дараахь хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ:

Д/д

Албан татвар ногдуулах жилийн

орлогын хэмжээ /төгрөгөөр/

Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/

2018 он

2019 он ба түүнээс хойш

1

0-6 000 000 хүртэл

160 000

240 000

2

6 000 000-12 000 000 хүртэл

140 000

220 000

3

12 000 000-18 000 000 хүртэл

120 000

200 000

4

18 000 000-24 000 000 хүртэл

100 000

180 000

5

24 000 000-30 000 000 хүртэл

80 000

160 000

6

30 000 000-36 000 000 хүртэл

60 000

140 000

7

36 000 000 ба түүнээс дээш

-

-

3/

26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт:

26.1.1.

энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар, 8.1.6, 8.1.7-д заасан орлогын дүнд 23.2.2-т заасан хувиар, 8.1.8-д заасан орлогын дүнд 23.2.3-т заасан хувиар, 12.2, 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан орлогын дүнд 23.2.4-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

2 дугаар зүйл.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалтын , 22.1.4 гэснийг хассугай.”

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.