huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2018-02-02, Улаанбаатар18-ne-019
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 60 нас хүрсэн гэсний дараа эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй гэж нэмсүгэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 55 гэснийг 50 гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтын 55 нас хүрсэн бол гэснийг 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр гэж, мөн хэсгийн 2 дахь заалтын эрэгтэй 55 нас гэснийг эрэгтэй 50 нас гэж, “эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэснийг “эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж, 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 5 гэснийг 7 гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын таван гэснийг долоон гэж, 2 дахь заалтын таван гэснийг долоон гэж, 60-д хуваана гэснийг 84-д хуваана. гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.