huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай, Нийгмийн Халамжийн Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай, Хуулийн Зүйл, Заалт Хүчингүй Болсонд Тооцох Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай, Нийгмийн Халамжийн Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай, Хуулийн Зүйл, Заалт Хүчингүй Болсонд Тооцох Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2018-02-02, Улаанбаатар18-ne-021
5¹ дүгээр зүйл:
2/¶5¹ дүгээр зүйл. ¶ Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална.
6¹ дүгээр зүйл:
3/¶6¹ дүгээр зүйл. ¶ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.
6² дугаар зүйл:
¶6² дугаар зүйл. ¶ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацаа 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна.
1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶2 дугаар зүйл. ¶ Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг доор дурдсанаар тогтооно: 1/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас: 2/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:
Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он
Өндөр насны тэтгэвэр тогтоох нас
1957 ба түүнээс өмнө
60 нас
1958
60 нас 3 сар
1959
60 нас 6 сар
1960
60 нас 9 сар
1961
61 нас
1962
61 нас 3 сар
1963
61 нас 6 сар
1964
61 нас 9 сар
1965
62 нас
1966
62 нас 3 сар
1967
62 нас 6 сар
1968
62 нас 9 сар
1969
63 нас
1970
63 нас 3 сар
1971
63 нас 6 сар
1972
63 нас 9 сар
1973
64 нас
1974
64 нас 3 сар
1975
64 нас 6 сар
1976
64 нас 9 сар
1977 ба түүнээс хойш
65 нас
Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он
Өндөр насны тэтгэвэр тогтоох нас
1962 ба түүнээс өмнө
55 нас
1963
55 нас 3 сар
1964
55 нас 6 сар
1965
55 нас 9 сар
1966
56 нас
1967
56 нас 3 сар
1968
56 нас 6 сар
1969
56 нас 9 сар
1970
57 нас
1971
57 нас 3 сар
1972
57 нас 6 сар
1973
57 нас 9 сар
1974
58 нас
1975
58 нас 3 сар
1976
58 нас 6 сар
1977
58 нас 9 сар
1978
59 нас
1979
59 нас 3 сар
1980
59 нас 6 сар
1981
59 нас 9 сар
1982
60 нас
1983
60 нас 3 сар
1984
60 нас 6 сар
1985
60 нас 9 сар
1986
61 нас
1987
61 нас 3 сар
1988
61 нас 6 сар
1989
61 нас 9 сар
1990
62 нас
1991
62 нас 3 сар
1992
62 нас 6 сар
1993
62 нас 9 сар
1994
63 нас
1995
63 нас 3 сар
1996
63 нас 6 сар
1997
63 нас 9 сар
1998
64 нас
1999
64 нас 3 сар
2000
64 нас 6 сар
2001
64 нас 9 сар
2002 ба түүнээс хойш
65 нас
1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.”
Энэ хуулийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.