Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд /Шинэчилсэн Найруулга/ Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд /Шинэчилсэн Найруулга/ Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд /Шинэчилсэн Найруулга/ Өөрчлөлт Оруулах Тухай

2018-04-26, Улаанбаатар18-ne-041

1 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.1.11.

“эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг.

2 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 11 дүгээр зүйлийн 11.1.12 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.2.10 дахь заалтын эцсийн эзэмшигч гэснийг эцсийн өмчлөгч гэж, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн эцсийн эзэмшигчийн гэснийг эцсийн өмчлөгчийн гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.