Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Нотариатын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нотариатын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нотариатын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2018-04-26, Улаанбаатар18-ne-042

1 дугаар зүйл.

Нотариатын тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 22.4 дэх хэсэг нэмсүгэй:

22.4.

Нотариатч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүргээ биелүүлснийг нотариатын мэргэжлийн болон үйлчлүүлэгчийн нууц задруулсан гэж үзэхгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.