huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2018-06-07, Улаанбаатар18-ne-044
Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 24.6 дахь хэсэг нэмсүгэй:
¶24.6. Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг үндэслэнэ.
Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶24.1. Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ.