huuli-nemelt
Иргэний Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2018-06-21, Улаанбаатар18-ne-049
Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 151.11 дэх хэсэг нэмсүгэй:
¶151.11. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх /сервитут/-ийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Иргэний хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.