Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2018-06-21, Улаанбаатар18-ne-050

1 дугаар зүйл.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн Гадаадын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба эрхлэн явуулж гэснийг Гадаадын иргэнтэй холбоотой иргэний улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлж гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.