Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Гэр Бүлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гэр Бүлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гэр Бүлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2018-06-21, Улаанбаатар18-ne-055

1 дугаар зүйл.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэснийг улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага гэснийг Улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага гэснийг улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар гэж, 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэснийг улсын бүртгэлийн байгууллагад гэж, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн сум, дүүргийн Засаг дарга, эсхүл иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагын ажилтан гэснийг улсын бүртгэлийн байгууллага гэж, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад гэснийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.