Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Харьяатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Харьяатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Харьяатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2018-06-21, Улаанбаатар18-ne-056

1 дугаар зүйл.

Харьяатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2.

Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон хүнд улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Монгол Улсын иргэний үнэмлэх олгоно.

2 дугаар зүйл.

Харьяатын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5 дахь хэсгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэснийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 20 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба гэснийг улсын бүртгэлийн байгууллага гэж, 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэснийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, мөн хэсгийн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29.1-д заасан иргэний бүртгэл, мэдээллийн сан дахь гэснийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.1-д заасан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.