huuli-nemelt
Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрӨөрчлөлт Оруулах Тухай
2018-06-21, Улаанбаатар18-ne-058
3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалт:
2/¶3.1.10. “нэгж талбарын хувийн хэрэг” гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбоотой цаасан болон цахим баримт бичгийн бүрдлийг.
4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалт:
3/¶4.1.7. газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх.
5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:
4/¶5.4. Газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
23 дугаар зүйлийн 23.2.23 дахь заалт:
5/¶23.2.23. нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журмыг батлах.
23 дугаар зүйлийн 23.3.9 дэх заалт:
6/¶23.3.9. газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх.
23 дугаар зүйлийн 23.4.6 дахь заалт:
7/¶23.4.6. газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх.
23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг:
¶23.6. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь заалтын байршил, гэсний дараа нэгж талбарын дугаар, гэж, 34 дүгээр зүйлийн 34.6.3 дахь заалт, 44¹ дүгээр зүйлийн 44¹.6.3 дахь заалтын “зураг” гэсний дараа “, нэгж талбарын дугаар” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.