huuli-nemelt
Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2018-06-21, Улаанбаатар18-ne-059
3 дугаар зүйлийн 3.1.16 дахь заалт:
2/¶3.1.16. “нэгж талбарын дугаар” гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг газрын улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг.
16 дугаар зүйлийн 16.16 дахь хэсэг:
¶16.16. Нэгж талбар дугаарлах журмыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶16.2. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд төрийн цахим мэдээллийн санд үүссэн газрын кадастрын мэдээллийн сан болон улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээллээс бүрдэх дундын мэдээллийн сангаар дамжуулан мэдээлэл солилцох боломжтой байна.
Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.