Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2018-06-21, Улаанбаатар18-ne-061

1 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 29.10 дахь хэсэг нэмсүгэй:

29.10.

Иргэний өмчийн газрыг эзэмших, ашиглах, түр ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

2 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийн гэснийг эд хөрөнгийн эрхийн улсын гэж, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний гэснийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн шийдвэрийг гэснийг шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас гэснийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас гэж, мөн зүйлийн 22.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай гэснийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэж, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн бүртгэх гэснийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд гэснийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд гэж, 24.2 дахь хэсгийн бүртгэлд тусгах гэснийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах гэж, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд гэснийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд гэж, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд гэснийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.