huuli-nemelt
Санхүүгийн Түрээс /Лизинг/-Ийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСанхүүгийн Түрээс /Лизинг/-Ийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2018-06-21, Улаанбаатар18-ne-062
Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай гэснийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.