huuli-nemelt
Зөрчлийн Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2018-06-27, Улаанбаатар18-ne-077
Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлэгт доор дурдсан агуулгатай 15.28 дугаар зүйл нэмсүгэй:
¶15.28 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын тухай хууль зөрчих ¶1. Орон нутгийн хамгаалалтын томилгоот үүргээ гүйцэтгээгүй, аюул заналын талаар холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдээлээгүй, эсхүл орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶2. Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүн болон ажилтныг үүрэг гүйцэтгэх боломжоор хангах, орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд хамруулах үүргээ биелүүлээгүй, эсхүл аймаг, нийслэлийн Засаг даргаас тогтоосон даалгавар, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Энэ хуулийг Орон нутгийн хамгаалалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.