huuli-nemelt
Нийгмийн Халамжийн Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Халамжийн Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2018-06-27, Улаанбаатар18-ne-088
Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө.” гэснийг “аймаг, нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.” гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.