huuli-nemelt
Хүүхэд Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХүүхэд Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2018-06-27, Улаанбаатар18-ne-089
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах 18.3, 18.4 дэх хэсэг нэмсүгэй: 1/18 дугаар зүйлийн 18.3, 18.4 дэх хэсэг:
¶18.3. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.
¶18.4. Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө.
Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.