huuli-nemelt
Ус Цаг Уур, Орчны Хяналт Шинжилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУс Цаг Уур, Орчны Хяналт Шинжилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2018-06-27, Улаанбаатар18-ne-090
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶6.2. Аймаг, нийслэлийн ус цаг уур, орчны шинжилгээний төв болон лаборатори, хүрээлэнгийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн харьяалах төв, лаборатори, хүрээлэнгийн дарга томилж, чөлөөлнө.
Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.