Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2018-06-29, Улаанбаатар18-ne-093

1 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 21.14 дэх хэсэг нэмсүгэй:

21.14.

Улсын Их Хурлаас шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дотоод зохион байгуулалттай холбоотой хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас санал авахгүй байж болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.