huuli-nemelt
Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2019-10-10, Улаанбаатар19-ne-083
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын 20.1/Террор үйлдэх талаар зориуд худал мэдээлэх/ гэснийг 20.1/Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх/ гэж, 20.2/Террор ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх/ гэснийг 20.2/Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах/ гэж, 29.8/Террор үйлдэх/ гэснийг 29.8/Террорист үйлдэл хийх/ гэж, 29.9/Террор үйлдэхэд бэлтгэх/ гэснийг 29.9/Террорист үйлдэлд бэлтгэх/ гэж, 29.10/Террор үйлдэхийг санхүүжүүлэх/ дугаар гэснийг 29.10/Терроризмыг санхүүжүүлэх/, 29.11/Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх/ дүгээр гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.