huuli-nemelt
Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2019-10-10, Улаанбаатар19-ne-084
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 63 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 63.11 дэх хэсэг нэмсүгэй:
¶63.11. Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д заасан мэдээлэх үүргээ биелүүлж байгаад хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллана.
Энэ хуулийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.