Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2019-10-10, Улаанбаатар19-ne-089

1 дугаар зүйл.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 26.1.7 дахь заалт нэмсүгэй:

26.1.7.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д заасан этгээд уг хуульд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.