Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-10-10, Улаанбаатар19-ne-090

1 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.10.4 дэх заалт нэмсүгэй:

10.10.4.

эдийн засгийн тагнуулын ажиллагаа явуулах;

2 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн сөрөх тагнуул, гэсний дараа эдийн засгийн тагнуул, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийн “10.10.4, 10.10.5, 10.10.6, 10.10.7” дахь заалтын дугаарыг 10.10.5, 10.10.6, 10.10.7, 10.10.8 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.