Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-10-11, Улаанбаатар19-ne-073

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24⁶ дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 24⁶.2 дахь хэсэг нэмсүгэй:

24⁶.2.

Байнгын хороо энэ хуулийн 24⁶.1-д заасан гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ зөвхөн дараах тохиолдолд санал хураалт явуулж болох бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэж, шийдвэрлэнэ: 24⁶.2.1.нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн; 24⁶.2.2.энэ хуулийн 24⁵.4 дэх хэсэгт заасан санал, дүгнэлт; 24⁶.2.3.нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн; 24⁶.2.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24⁶ дугаар зүйлийн 24⁶.3 дахь хэсгийн “24⁶.1.3, 24⁶.1.4” гэснийг “24⁶.1.4, 24⁶.2” гэж, 24⁶ дугаар зүйлийн 24⁶.2 дахь хэсгийн дугаарыг “24⁶.3” гэж, 24⁶ дугаар зүйлийн 24⁶.3 дахь хэсгийн дугаарыг “24⁶.4” гэж, 24⁶ дугаар зүйлийн 24⁶.1.4 дэх заалтын “24⁵.4-т заасан зөрчлийг арилгах зорилгоор” гэснийг “24⁶.2-т заасан үндэслэлээр” гэж, 24⁷ дугаар зүйлийн 24⁷.3 дахь хэсгийн “24⁵.4-т заасан зөрчлийг арилгах санал болон төслийн зүйл, хэсэг, заалтад найруулга хийсэн бол” гэснийг “24⁶.2-т заасан” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24⁶ дугаар зүйлийн 24⁶.1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.