huuli-nemelt
Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2019-10-18, Улаанбаатар19-ne-097
Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 15.29 дүгээр зүйл нэмсүгэй:
¶15.29 дүгээр зүйл.Өмгөөллийн тухай хууль зөрчих ¶1. Гадаад улсын өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуулийн 30.2-т заасан журмыг зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶2. Өмгөөллийн нууцыг хадгалах үүрэгтэй этгээд уг нууцыг задруулсан, эсхүл, үрэгдүүлсэн, эсхүл хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлын тулд ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.