huuli-nemelt
Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2019-10-18, Улаанбаатар19-ne-100
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 2 дахь хэсэг нэмсүгэй:
¶2. Хуульд өөрөөр заагаагүй бол шүүгч, прокурор, мөрдөгч нь өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчтэйгээ байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шаардахыг хориглоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын сэжигтэн гэсний өмнө гэрч, гэж, “уулзах” гэсний өмнө “даруй” гэж, 2.3 дахь заалтын “танилцах,” гэсний дараа “өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах,” гэж, 2.7 дахь заалтын “тодорхойлолт” гэсний өмнө “лавлагаа,” гэж, 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийн” гэсний дараа “хэлэлцүүлэг, шүүхийн” гэж тус тус нэмсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “болсон тухай” гэснийг “болсноо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлтээр баталгаажуулж,” гэж өөрчлөх.
Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.