Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-11-13, Улаанбаатар19-ne-102

1 дугаар зүйл.

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 192 дугаар зүйлийн гэсний өмнө 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 2/нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулсан эх энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн бол тэтгэмжийн даатгалын сангаас; гэснийг 2/нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан, энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн “4 дэх хэсгийн “хоёр сараар” гэснийг “зургаан сараар” гэж,” гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.