Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Малчин, Хувиараа Хөдөлмөр Эрхлэгчийн Тэтгэврийн Даатгалын Шимтгэлийг Нөхөн Төлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Малчин, Хувиараа Хөдөлмөр Эрхлэгчийн Тэтгэврийн Даатгалын Шимтгэлийг Нөхөн Төлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Малчин, Хувиараа Хөдөлмөр Эрхлэгчийн Тэтгэврийн Даатгалын Шимтгэлийг Нөхөн Төлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-11-13, Улаанбаатар19-ne-103

1 дугаар зүйл.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн эрхэлж байсан гэсний дараа , хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:

5.1.

Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна.

2/

8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг:

8.1.

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын тухайн үед мөрдөгдөж байсан гэснийг эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.