Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-11-13, Улаанбаатар19-ne-105

1 дугаар зүйл.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:1/

51 дүгээр зүйл:

51 дүгээр зүйл.

Корпораци бие даан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэл сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

2/

52 дугаар зүйл:

52 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Корпораци бие даан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болсноор дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн барагдуулж дууссанаар гэснийг барагдуулж, энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан нөхцөл үүссэнээр гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.