Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-11-13, Улаанбаатар19-ne-108

1 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.7 дахь хэсэг нэмсүгэй:

33.7.

Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна.

2 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн зохих хууль тогтоомж, гэрээний гэснийг Газрын төлбөрийн тухай хуулийн гэж, 23 дугаар зүйлийн 23.3.8, 23.4.5 дахь заалтын ногдуулж хураах. гэснийг тодорхойлж ногдуулах; гэж, 34 дүгээр зүйлийн 34.6.6 дахь заалтын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа гэснийг төлбөр төлөхтэй холбоотой үүрэг гэж, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалтын тогтоосон гэснийг хуульд заасан гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.