huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2019-11-13, Улаанбаатар19-ne-112
Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн Зөвхөн дор дурдсан гэснийг Хуульд өөрөөр заагаагүй бол зөвхөн доор дурдсан гэж өөрчилсүгэй.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 8.6 дахь хэсгийн эхний өгүүлбэр, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн “төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв,” гэснийг, 8 дугаар зүйлийн 8.8, 8.9 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв” гэснийг, 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтын “төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн жилийн төсөв” гэснийг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “төсөв, болон Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв” гэснийг, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын “төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн” гэснийг, 71 дүгээр зүйлийн 71.5 дахь хэсгийн ““,8 дугаар зүйлийн 8.4, 8.6 дахь хэсэг, мөн зүйлийн 8.6.3 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн” гэснийг, 8 дугаар зүйлийн 8.8, 8.9 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв,” гэснийг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “болон Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн” гэснийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс”” гэснийг, 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтын сангийн гэснийг тус тус хассугай.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.54 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.