huuli-nemelt
Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2019-11-13, Улаанбаатар19-ne-116
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 54 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 12 дугаар гэснийг 7 дугаар гэж, 54 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн Байгаль хамгаалах журмын эсрэг гэснийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэж өөрчилсүгэй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.