Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Тамхины Хяналтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тамхины Хяналтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Тамхины Хяналтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2019-11-13, Улаанбаатар19-ne-118

1 дугаар зүйл.
Тамхины хяналтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг:

10.2.

Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

2/

10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг:

10.5.

Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.3-т заасан зориулалтаар зарцуулна.

2 дугаар зүйл.

Тамхины хяналтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.