Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2019-11-13, Улаанбаатар19-ne-119

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15.1.8.

Спортыг дэмжих санд спортын холбоо, клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өгсөн 10 сая хүртэлх төгрөгийн хандив

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.