huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2019-01-18, Улаанбаатар19-ne-001
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 10.2.6 дахь заалт нэмсүгэй:
¶10.2.6. Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэн ёсоор болгосон.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн 10.2.3-т гэснийг 10.2.3, 10.2.6-д гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.