Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2019-01-18, Улаанбаатар19-ne-002

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16¹ дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 16¹.3 дахь хэсэг нэмсүгэй:

16¹.3.

Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн бол төслийг энэ хуулийн 16¹.1, 16¹.2-т заасан журмын дагуу хэлэлцүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.