huuli-nemelt
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2019-01-18, Улаанбаатар19-ne-006
Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн төвд гэсний дараа болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт гэж нэмсүгэй.
Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶29.2. Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно.
Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн салбарт гэснийг салбар, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт гэж өөрчилсүгэй.