Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2019-12-12, Улаанбаатар19-ne-134

1 дугаар зүйл.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.15 дахь хэсэг нэмсүгэй:

9.15.

Зохицуулах зөвлөлд хот, суурины ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагч ажиллана. Улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу олгоно.

2 дугаар зүйл.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын байгууллага гэсний дараа болон эрх бүхий улсын байцаагч гэж нэмсүгэй.