Нүүр ›
huuli-nemelt ›
2019 ›
Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
huuli-nemelt
Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2019-12-12, Улаанбаатар19-ne-138
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.16.5-15.16.7 дахь заалт нэмсүгэй:
¶15.16.5. радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ;
¶15.16.6. радио, телевизийн үйлчилгээ: 15.16.6.a.олон нийтийн радио, телевиз; 15.16.6.б.арилжааны радио, телевиз; 15.16.6.в.өргөн нэвтрүүлгийн радио, телевиз; 15.16.6.г.төлбөртэй радио, телевиз.
¶15.16.7. олон суваг дамжуулах үйлчилгээ.
Энэ хуулийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.