Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Зар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-12-12, Улаанбаатар19-ne-139

1 дугаар зүйл.

Зар сурталчилгааны тухай хуулийн 2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 2.3 дахь хэсэг нэмсүгэй:

2.3.

Радио, телевизээр түгээх зар сурталчилгаатай холбогдох харилцааг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Зар сурталчилгааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн дугаарыг 2.4 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Зар сурталчилгааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.