huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2019-12-12, Улаанбаатар19-ne-140
5 дугаар зүйлийн 5.3.23 дахь заалт:
2/¶5.3.23. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан.
21¹ дүгээр зүйл:
¶21¹ дүгээр зүйл.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан ¶21¹.1. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
¶21¹.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
¶21¹.1.2. дотоодын аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө;
¶21¹.1.3. бусад эх үүсвэр.
¶21¹.2. Энэ хуулийн 21¹.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
¶21¹.2.1. өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх;
¶21¹.2.2. үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;
¶21¹.2.3. өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих.
¶21¹.3. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална.
Энэ хуулийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.