huuli-nemelt
Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2019-12-20, Улаанбаатар19-ne-126
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын Эрүүгийн хуулийн гэсний дараа 14.5 /Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх/, 14.6 /Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх/, 14.7 /Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах/, 14.8 /Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/, 14.9 /Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах/, гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.