huuli-nemelt
Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2019-12-20, Улаанбаатар19-ne-129
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн Сонгуулийн тухай, гэсний дараа Улсын Их Хурлын сонгуулийн тухай, гэж нэмсүгэй.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн гарчгийн сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн болон салбар, хэсгийн хорооны гэснийг сонгуулийн хороодын гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн хороо”, мөн зүйлийн 10.2 дахь хэсгийн “Сонгуулийн салбар хороо”, мөн зүйлийн 10.4 дэх хэсгийн Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн болон салбар, хэсгийн хороод гэснийг Сонгуулийн хороод гэж, 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3.2 дахь заалтын сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн хорооны гэснийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын гэж, 13 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 13.1 дэх хэсгийн Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн гэснийг Аймаг, нийслэлийн сонгуулийн гэж, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн болон салбар хороонд гэснийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.