huuli-nemelt
Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2019-12-20, Улаанбаатар19-ne-131
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
¶3. Энэ хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 23, 56 дахь хэсэг, мөн зүйлийн 41, 43.1, 43.2, 43.3 дахь заалт хамаарахгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.5 дахь заалтын 15.22 дугаар зүйлийн 2.2 дахь гэсний дараа заалт, 17.1 дүгээр зүйлийн 79, 80 дахь хэсэгт гэж, мөн зүйлийн 6.8 дахь заалтын “15.24 дүгээр зүйлийн 3 дахь” гэсний дараа “хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 18, 19, 20, 21, 22, 23, 31, 32, 41, 43, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 81 дэх” гэж, мөн зүйлийн 6.16 дахь заалтын “15.2 дугаар зүйлийн 1 дэх” гэсний дараа “хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 24, 25, 26, 27, 28, 29, 30, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 42, 44, 45, 46, 47, 82 дахь” гэж, мөн зүйлийн 6.20 дахь хэсгийн “15.24 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх” гэсний дараа “хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 14, 15, 16, 17 дахь” гэж, мөн зүйлийн 6.22 дахь заалтын “15.2 дугаар зүйлийн 1 дэх” гэсний дараа “хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 59, 60, 61, 62, 63, 64 дэх хэсэг” гэж, 7 дахь хэсгийн “15.12 дугаар” гэсний дараа “17.1 дүгээр” гэж тус тус нэмсүгэй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь заалтын 16.4 дүгээр зүйлд гэснийг 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58 дахь хэсэгт гэж, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтад гэснийг заалт, 17.1 дүгээр зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.
1.8.9.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг 8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12 дугаар зүйлд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага, 17.1 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаа, тагнуул, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан, улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, татварын улсын байцаагч гүйцэтгэнэ.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.