Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Авлигын Эсрэг Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Авлигын Эсрэг Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Авлигын Эсрэг Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-12-20, Улаанбаатар19-ne-132

1 дугаар зүйл.

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.1.22 дахь заалт нэмсүгэй:

14.1.22.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч.

2 дугаар зүйл.

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

11.2.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар бүртгэж, хадгална.

3 дугаар зүйл.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч сонгуулийн тойргийн хороонд, гэснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Авлигатай тэмцэх газарт, гэж, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн Энэ хуулийн 11.2-т заасан сонгуулийн хороо гэснийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.